Салах ёсны номлол

Хүмүүс ээ!
Миний үгийг сайн сонсоорой.
Би мэдэхгүй, магадгүй энэ жилээс хойш та бүхэнтэй энд үүрд дахин уулзахгүй ч байж мэднэ.
Хүмүүс ээ!
Арафа өдрийг хэрхэн ариун өдөр гэдэг шиг, Зулхижжа сарын адил ариун сар байдаг шиг, Мекка хот хэрхэн адислагдсан хот вэ; амь, эд хөрөнгө, нэр төр чинь ч мөн адил ариун бөгөөд аливаа халдлагаас хамгаалагдсан юм.
Найз нөхөд минь!
Маргааш та нар Эзэнтэйгээ уулзах бөгөөд өнөөдрийн үйлдэл бүрээсээ асуулт авах болно. Намайг нас барсны дараа хуучин мунхаглал руугаа эргэж бие биенээ бүү хороогоорой. Энэ захиасыг энд байгаа нь байхгүйд нь дамжуулаарай. Магадгүй дамжуулсан хүн энд байгаад сонссоноосоо илүү сайн ойлгож хадгалж болох юм.
Найз нөхөд минь!
Хэнийд хадгаламж байгаа бол эзэнд нь буцааж өг.
Хүүлийн бүх хэлбэрийг халсан, миний хөл дор байна.
Гэвч өрөөний үндсийг өгөх ёстой. Бүү дарла, бас дарлуулж болохгүй.
Аллахын тушаалаар хүүлийн үйл ажиллагаа одоо хориотой. Мунхаг үеэс үлдсэн энэ муу зуршлын бүх хэлбэр миний хөл дор байна. Миний хамгийн түрүүнд халсан хүүлийн өр бол Абдулмутталибын хүү Аббасын хүүлийн өр юм.
Найз нөхөд минь!
Мунхаг үеийн өшөө авалтын бүх хэлбэрийг халсан. Миний хамгийн түрүүнд халсан өшөө авалт бол Абдулмутталибын ач хүү Рабиагийн өшөө авалт юм.
Хүмүүс ээ!
Өнөөдөр чөтгөр та нарын энэ нутагт дахин нөлөө, ноёрхлоо тогтоох хүчээ үүрд алдсан. Гэвч миний халсан зүйлээс бусад, та нар жижиг гэж үзсэн зүйлд түүнд дагавал энэ нь түүнийг баярлуулна. Шашнаа хамгаалахын тулд эдгээрээс болгоомжил.
Хүмүүс ээ!
Эмэгтэйчүүдийн эрхийг сахиж, энэ талаар Аллахаас эмээхийг зөвлөж байна. Та нар эмэгтэйчүүдийг Аллахын итгэмжээр авсан; тэдний нэр төр, ариун чанарыг Аллахын нэрийн өмнөөс ам тангараглаж зөвшөөрсөн. Танд эмэгтэйчүүд дээр, тэдэнд ч бас тан дээр эрх бий. Таны эмэгтэйчүүд дээрх эрх бол гэр бүлийн орон гэрээ, таалагдаагүй хүнийг оруулахгүй байх явдал юм. Эмэгтэйчүүдийн тан дээрх эрх бол заншлын дагуу хоол хүнс, хувцсыг нь хангах явдал юм.
Итгэгчид ээ!
Би та нарт хоёр итгэмж үлдээж байна, тэдэнд бат зуурч байвал хэзээ ч замаа алдахгүй. Энэ хоёр итгэмж бол Аллахын ном болох Кур'ан болон Элчийн заншил юм.
Итгэгчид ээ!
Миний үгийг сайн сонсож, сайн хадгал! Мусульман хүн мусульман хүний ах дүүс бөгөөд бүх мусульманчууд ах дүүс юм. Шашны ах дүүсийн ямар ч эрхэнд халдах нь зөвшөөрөгдөхгүй. Харин сэтгэлээрээ сайн дураар өгсөн бол өөр хэрэг.
Найз нөхөд минь!
Өөрсдийгөө ч бас бүү дарла. Сэтгэлд чинь ч бас тан дээр эрх бий.
Хүмүүс ээ!
Танай Эзэн нэг, эцэг чинь ч нэг. Та нар бүгд Адамын үр хүүхэд, Адам нь хөрснөөс бий болсон. Араб хүн араб бус дээр, араб бус нь араб дээр давуу байхгүй; улаан арьст хар арьстан дээр, хар арьстан улаан арьстан дээр давуу байхгүй. Давуу тал зөвхөн бурханч зан чанарт бий. Аллахын өмнө хамгийн эрхэм нь Түүнээс хамгийн их эмээдэг нь юм.
Хүмүүс ээ!
Бурхан тэнгэр бүр эрх эзэнд нь эрхийг нь өгсөн. Хүн бүр өөрийн үйлдсэн нүгэлд хариуцлагатай. Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ нүгэлд хариуцлага хүлээхгүй.
Анхаар! Эдгээр дөрвөн зүйлийг огтхон ч бүү хий:
Аллахад ямар ч зүйлийг хамтран шүтэж болохгүй.
Аллахын хориотой, халдашгүй амийг үндэслэлгүйгээр бүү хөнөө.
Садар самуун үйлдэл бүү хий.
Хулгай бүү хий.
Хүмүүс ээ!
Маргааш намайг та нараас асуух болно. Юу гэж хэлэх вэ?
Сахаб нар хариулав:
"Та Аллахын элчийн үүргийг дамжуулсан; элчийн үүргээ биелүүлсэн, бидэнд захиас, сургаал хайрласан гэж гэрчилнэ."
Элч хуруугаа тэнгэр өөд өргөн гурван удаа
"Гэрч бол! Эзэн минь!
Гэрч бол! Эзэн минь!
Гэрч бол! Эзэн минь!"
Хz Мухаммед Саллаллаху Алейхи ва Саллам